First blog

Reason why i started a blog.

Сайн байцгаана уу? гэж би та нараас асуухгүйээ.  Сонин сайхан юу байна гэж ч асуухгүй. Үнэн хэрэгтээ хэн нэгэн сайн байна уу , муу байна уу юу хийж,яасан байна надад болон бид бүгдэд хамаагүй. Ер нь мэнд мэднэ гэдэг сайн,муу,юутай эсэхийг нь мэдэхдээ бус ёсыг бодож амны билэг гээд сайн гэж хариулж , юмгүйдээ бус тайвандаа гэж хариулж байх нь зөв гэж хувьдаа боддог. Хүн ярьсанаа хураана гэдэгт би итгэдэг (болж байгаа).  Юмгүй гэж хариулдаг бол одооноос засвал дээр байх.

За хадуурахгүй ээ! Яагаад блог эхлүүлэх болсон талаарх яриандаа ороё.

IMG_4783

Юм бичих авьяас болон нийтлэл бичих сонирхол надад огт байхгүйгээс гадна монгол хэлэндээ муу. Ийм байхад блог эхлүүлчихлээ гэж үү? Жил хагасын өмнө нэгэн жижигхэн интернэт дэлгүүр нэгээд пэйж дээрээ нэг танилцуулга пост бичиж байсан юм. Тэр яаж юм бүү мэд олон хүнд хүрээд бичсэн байдал чинь таалагдав гэсэн сэтгэгдэл их авсан . Үг цөөтөй даруухандаа ордог намайг таньдаг хүмүүс маань чи бичсэн юм уу?  худлаа яриад гэж байсан. Тэгээд хэдэн үг тийм аятайхан холбоод биччихсэн юм байх даа гэж бодоод л өнгөрч байсан. (хүсвэл эндээс уншиж) болно. Мөн хэсэг хугацааны дараа монголд чөлөө аваад хийх юмгүй байх хугацаандаа хятад хэлний ярианы клуб нээх санаатай төлөвлөж байхдаа бас нэг сурталчилах,танилцуулах маягын  пост бичиж байсан. Тэр бас нилээн хэдэн хүнд хүрч бичгын чадвар болон маркетинг тань таалагдлаа манай компани-д ирж ажиллаач гэсэн санал хүртэл ирж байсан lol. Зөвхөн шаардлага л байсан учир хэдэн үг холбоод биччихсэн юмаа , мөн би оюутан учир буцаад явна,суурьшилтай ажиллах боломжгүй гээд татгалзаж байсан. Багахан ч гэсэн хандалт аваад байхыг бодвол хөгжүүлвэл нийтлэл бичиж чадах бололтой (ntr) гэж тэр үед өөрийгөө дүгнэж байв.  Энэ бол эхний сэдэл авч байсан үе. (хүсвэл эндээс уншиж болно) Түүнээс хойш хааяа хааяа юу бодож байгаагаа бичмээр санагдаж , өөрийнхөө дотор дуу хоолойг бусадтай хуваалцмаар санагдаж эхэлсэн.

За энэ бол эхний шалтгаан  байсан юм.  Үүнээс гадна би олон жилийн турш өөрийнхөө depression (сэтгэл гутралын эмгэг)-тэй тэмцэх гэж хичээж ирсэн ч дорвитой тэмцэж эхлэлгүй өдийг хүрч . Үргэлж өөрийгөө өөрчлөх хэрэгтэй гэдгээ мэдэж ямар нэг зүйл буруу байна гэдгийг дотроо мэдэрч байсан ч ихэнх хүмүүсийн адилаар сэтгэлийн хат байхгүй … Өөртөө тавьсан шаардлага минь өндөр болохоор урьдын адил өөртөө бууж өгсөн нэгэн байхаа больхоор шиидсэн минь энэ. Юу гэхлээр би ихэнх цагыг ганцаараа өнгөрөөдөг. Дээрээс нь гэрээсээ хол нэг ёсондоо хэт хараа хяналтгүй хүүе хаая гэх хүнгүй дэмжих,хүчлэх хүн байхгүй. Нэг талаас биеэ дааж сурч , хүний газар санаа суудаг ч 10 жилээ төгсөөчгүй явсан хүүхдэд  энэ тийм ч давуу тал биш байсан. Дээрээс нь энэ жил шинэ хотод ирээд сайн найз гээд тогтмол уулздаг,ярилцдаг хүн ядаж ганц ч байхгүй. Нэг сайн найз байсан ч найзууд байхаа болиод удаж байна.Ер нь найз гэдэг ойлголтонд итгэл алдарч сайн найз гэж байгаад байх хэрэг ч үгүй гэж үздэг болсон. Уг хэрэгтээ заавал хэн нэгэн байж байж өөрчлөлтийг эхэлж , дэмжлэг , хараа хяналт шаардлатай биш ч гэлээ “хэн нэгэн” миний өөрчлөлтийг батлаасай гэж хүссэндээ энэ блогыг эхлүүлж байна гэж ойлгож болно. Мөн өдөр бүр шинэ зүйл сурч мэднэ гэж өөртөө амалсан . Ээж минь “Юу л сурж мэдэх боломж байна бүгдийг чадлаараа сурж мэд” гэж хэлдэг. Хэдий өөрийгөө ялан дийлж чадахгүй нэгэн байсан ч “Эхлэхэд хэзээ ч ойройтдоггүй” гэдэг үг надад урам болж өгсөн.

tumblr_olsqnqKUem1vvow54o1_500

7 хоногын өмнө би өөрөөгөө сольж ганцаараа амьдрах болсон юм. Муслим шашинтай хүнтэй roommate байна гэдэг амар зүйл биш байналээ.  Эрх чөлөөтэй болсон гэсэн шиг хүссэнээрээ унтаад нэг бол унтахгүй болчихсон. 2 ч өдөр хичээлээ таслаад яваагүй .Ер нь би их эрүүл бус амьдралын хэвшилтэй . Зөв хооллоно, дасгал хөдөлгөөн хийж өөрчлөгдөнө гэж үргэлж ярьдаг ч “yrie2” гэдэг шиг юм болоод дуусдаг.  Дээрээс нь өөртөө итгэл муутай . Муутай гэсний учир би хичээж л чадвал өөрийгөө хэн болж чадна гэдэгтээ итгэдэг гэсэн үг !

Маргааш шинэ сар эхэлж байна. Сарын эхний өдрийг хэрхэн өнгөрөөнө тэр сар бүхэлдээ тиймэрхүү хэмнэлтэй өнгөрнө гэж би итгэдэг хүн (*kinda superstitious) гэвч өнгөрсөн 3сарын1- нд би гэрэл анивчдаг газар ороод бүжиглээд өнгөрөөчихсөн… whoops! Haha . Тиймээс энэ сарыг үр бүтээлтэй өнгөрөөхийг тулд ядаж эрт унтна.

how i looked exactly year ago today

IMG_2102

Энэ удаагын нийтлэл дээр өөрийнхө талаар хэтэрхий их биччихлээ. Дараа дараагын нийтлэл дээр өөрөөсөө өөр зүйлсийн талаар ярилцна. Нэмж хэлэхэд энэ блогыг би өөртөө л зориулж нээсэн учир таалагдахгүй бол уншихгүй байж болно гэж би хэлэхгүй яагаад гэвэл чи миний hater байсан ч орж ирж уншсаар л байх болно ,өө хайсаар л байх болно.

yYuTnuQzulqIo

Мөн өөрөө өөртөө challenge эхлүүлсэн тул 7 хоногын дараа  өөрчлөлт гарсан тухай хуваалцах болно.

Sharing some of my favorite tracks from 2046 also excuse my bad grammer.

2 thoughts on “First blog

  1. Zaza thde nuguu bi ugasa taniig haana ch yu ch hiijisen asaalttai tank shig ard bgashv geed bdg shg demjeed lovelood lovelood hairlaad hairlaad yumshv
    Tged nuguu ingeed unshsan chine taniig iimerhuu boluu gej bodjison tiimerhuu blashv[ zaza nuguu oilgojinu :)) ]
    Durtaishv lovetoi shv keep going algasalgvi orj unshij dagaj demjij bnaaa aa aaa :))) amjilt(gheer neeh ewgvi) thde nuguu zaza oilgoj bga bizdeee blog hutulj bgad chine aimr bayrtaibna shoboon shumbuguryu

    Liked by 1 person

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s