Зүүд

 

Өглөө сэрээд босох уу, өөр газар очиж шинээр амьдрал эхлүүлэх үү? гээд нүдээ нухаад хэвтэж байтал чинь хэн нэгэн хаалга тогшоод гараас минь атга , хамт харсан зүгтээ зугтая , хар тамхинд хамт орсон ч яахав , хорвоогын хамаг сайхан мэдрэмжүүдийг амталхаар явья , надтай байхад юунд ч санаа зовох шаардлаггүй , өөр нэгэн ертөнцөд очьё гээд ороод ирвэл чи хамт явах уу ? Би лав баярлалаа гээд хаалгаа хаагаад хүйтэн шүршүүртээ орохоор явна. Яагаад гэвэл би гутранги үзэлтэй реалист . Бодохнээ хүүхэд байхдаа ч том болоод ийм хүн болно , тийм мэргэжилтэй хүн болно гэж бодож , ярьж байгаагүй санагдана. Угаасаа ээжээс асуутал чамайг ийм тийм мэргэжилтэй хүн болно гэж тэгж ярьж байсныг  санахгүй байна гэсэн. (lmao) Тэгээд явж байгаад ямар нэгэн хүн болох л байхдаа гэж боддог байсан хэрэг үү??? Охин хүүхэд хэрнээ барбигаар тоглож байгаагүйг бодоход үнэн ч байж болох юм.

Өөрийгөө өөрчилнө гэж , “шинэ сар шинэ би” гэж пост бичсэндээ харамсан 4-н сарын 1нд сэрэв. Эртэд тооцохдохгүй ч арай гэж 10:48нд боссон нь амралтын өдөр үдээс хойш сэрдэг миний хувьд амжилт байв. Энэ байдлаар өдөрт өмнөх өдрөөс нэг цагын өмнө боссоноор 7 хоногын дараа өглөө 6:00  босно гэсэн хэдэн жилийн “мөрөөдөлдөө” хүрч чадав. Зарим нэгний хувьд юу ч биш байж болох ч би үнэхээр нойрны тал дээр асуудалтай учир “мөрөөдөл” гэж хэлхэд болохоор байв. ( random fact about me 1: бага ангид байхдаа өглөө хичээл ордог учир үүрээр босдог байхад ээж босоорой гээд орноос өндийлгөхөд нойроо харамласандаа харанхуйд уйлж сууж байсан. *төсөөлж байна уу намайг :)))

873284698254123364

Гэтэл дүү маань нэг дуудахад л босоод суучихсан байдаг байсан.  Ичмээр ч гэсэн би ийм л хүүхэд байлаа. Гэхдээ эцэст нь нэг юм эрт босч сурав. Үүнээс би юу ойлгов гэвэл “төлөвлөгөөгүй зорилго бол зүгээр л хүсэл” гэдэг үгийг ойлгосон. Урьд нь эрт босохсон , босох хэрэгтэй л гэж бодоод унтдаг байсан бол маргааш яг энэ цагт босно , энэ бол миний эхний зорилго гэх мэтчилэн дотроо өөртөө чангаар хэлж байсан. Мөн хэн нэгэний өмнө хариуцлана хүлээсэн мэт өөртөө итгүүлсэн.  Эрт босоод сурчихвал бүх зүйл аяндаа бүтдэг гэдэг үгийг ч бас бага зэрэг ойлгож байна. “Өглөөний цагыг хэн ч булааж чадахгүй учир нь хэнч чамруу өглөөний 5 , 6-д залгаад ажил ярихгүй, уулзая гэж дуудахгүй” гэж хаа нэгтээгээс уншиж байсан. Тиймээс үүнээс ч эрт босоод өөртөө цаг зарцуулна гэж төлөвлөж байна. Ингээд хэнч биччихэж чадна шүүдээ хэн баталхээн?? гэж бодож байгааа бол миний sns-г дагадаг бол хэдэн цагт пост бичсэнээр эсвэл story-гоос хэдэн цагт сэрж байгааг харж болох байх хүсвэл. Story everywhere …

Ямартай ч нэгэнт өөрчлөлт хийхээр эхэлсэн , зорьсон бол томоос том зорилго тавьчихаад биелүүлж чадахгүйдээ гутарч ухарч байснаас бага багаар, алхам алхамаар урагшлавал зөв гэж хүн бүр л олон удаа сонсож байсан байх. Гэнэт л эрт унтаад эрт босоод , эрүүл хооллоод , дасгал хөдөлгөөн хийгээд эхлэхгүйгээ мэдэж байсан учир эхлээд нойроо ялан дийлэх хэрэгтэйгээ чухалчилсан.

Энэ хүрээд би сэрэв . Энэ бүгдийг би бас л өглөө сэрж чадахгүй хэвтэхдээ зүүдэлж байсан бол яах вэ ?
 

One thought on “Зүүд

  1. tani deer ireed bga ter haalga togshood bga nuhur nad deer ireechee bi ywyaa bi zvgeer ywyaa ioy thde neeree amidral jinken turuhuu 3n jil haruullaa :)) nas 2iin tootoi hawsirchaagui tuldaa l irmegees ni zuurch amidarch ywnada :))) 2iin tsifr orchul zaa duusaa gdahguyu zaza thde yahuu uurchlultiig uuruusuu gsen murtla bdaggva :)) bi bas daraa 7honogoos 7goos bosoh ysotich yum shg ugui ch yumshg ^_^ =)))) za thde ta ert bosoodbgashv bi ajiglaad bgashv

    Like

Leave a reply to Gsoulssi13 Cancel reply